Дотоод аудитын үйл ажиллагааны зорилго

  1. Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
  2. Дотоод аудитын үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хараат бус байж, аудитын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнана.

Дотоод аудитын үйл ажиллагааны хамрах хүрээ, чиглэл

  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын үйл ажиллагаа нь дараах чиглэлтэй байна:
  • Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдал;
  • Төсвийн хөрөнгийн зүй зохистой, үр ашигтай зарцуулалт; төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал
  • Нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв, найдвартай байдал;
  • Санхүүгийн мэдээллийн үнэн зөв, найдвартай байдал;
  • Хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалт, өмчлөл;
  • Эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдал;
  • Төсвийн ерөнхийлөн захирагч болон тухайн байгууллагын даргын шийдвэрээр тусгайлан явуулах бусад аудит;
  • Холбогдох стандартын хүрээнд тодорхойлсон бусад аудит.
  • Дотоод аудитын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж болон Дотоод аудитор мэргэжлийн практикийн олон улсын стандартад нийцсэн, санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан арга зүйн хүрээнд явагдана.

 

 

 

 

 

ДОТООД АУДИТЫН АЛБА