ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага

Хөтөлбөр боловсруулах үндэслэл:

 

“Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын урт, дунд хугацааны ст-ратеги төлвөлөгөө /2016-2020/” баримт бичигт дурдсан “Мэдлэгт суурил-сан суралцах байгууллагыг хөгжүүлж, орчин үеийн удирдлагын чиг ханд-лагад нийцсэн хүний нөөцийг бүрдүүлж хөгжүүлнэ” гэсэн хүний нөөцийн хөгжлийн зорилго болон аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засаг даргын Мөрийн хөтөлбөрт заасан хүний нөөцийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Монгол Улсын төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэл нь төрийн захиргааны бүх шатны байгууллага зорилт, чиг үүргээ мэдлэг чад-вартай хүний нөөцийн хүчээр хэрэгжүүлэх, иргэдэд чанартай төрийн үйл-чилгээ үзүүлэх шинэ шаардлага, хариуцлагын шинэ тогтолцоог бий бол-гохыг шаардаж байга билээ. Ийм үед төрийн албыг явуулахад урьд урь-даас улам илүү их багтаамжтай мэдлэг, заримдаа бүр өргөн хүрээтэй цоо шинэ мэдлэг чадвар шаардагдах нь зүйн хэрэг. Энэ бүх нь уг хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна 

Хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага

Байгууллагын өөрийн өөрчлөлт, хөгжлийн бодлогоор тавигдсан зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхэд тоо, чанарын шаардлага хангахуйц хүний нөө-цийг бүрдүүлэх, нөөцийг аль болох үр ашигтай ашиглах зорилгоор тодорхой, дэс дараалсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай,

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд төрийн байгууллага нь “Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасны дагуу уг хөтөлбөрийг боловсруулж мөрдөх эрх зүйн орчин бүрдсэн зэрэг нь уг хөтөлбөр зайлшгүй шаардлагатайг нотолж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн үндсэн зорилго нь тухайн байгуул-лагын өмнө оршиж буй зорилтыг шийдвэрлэж чадахуйц байдлаар хүний нөөцийг сургах, хөгжүүлэх, хуваарилах ажлыг гүйцэтгэхэд оршино.

Мэргэшсэн албан хаагчдыг сонгох болон тэдний мэргэжлийг дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэхэд аль болох бага зардал гарган байгууллагыг хэрэг-цээтэй тооны мэргэшсэн албан хаагчдаар хангахад оршино

Гурав. Хөтөлбөрөөр дэвшүүлж буй зорилтууд

Төрийн байгууллагын хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох

Дөрөв. Төрийн байгууллагын хүний нөөцийн

менежментийг боловсронгуй болгох

 

Байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох бодлого

Төрийн болон төсөвт байгууллагууд хүний нөөцийн нэгж буюу ажилтантай байна. Ажилтны тоо нь арав хүрэхгүй бол аль нэг албан тушаалтанд хүний нөөцийн асуудлыг давхар хариуцуулна.

Хүний нөөцийн менежментийн гол зорилтуудын нэг болох хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх. Үүний тулд байгууллагын бүх шатны албан хаагчид хүний нөөцийн болон байгууллагын бодлого, төлөвлөлтийг боловсруулж, томъёолоход оролцдог, хариуцлагыг мөн хуваалцдаг байх.

Хүний нөөцийн менежментийн бас нэг чухал зорилт болох ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх арга замаа зөв сонгох, тодорхойлох, үр дүнд хүрэх

Төрийн болон төсөвт байгууллага нь харъяа дээд байгууллагаас нь баталсан бүтэц, орон тоогоор ажиллах буюу хэрэв зөвхөн орон тооны дээд хязгаарыг тогтоож өгсөн тохиолдолд түүнд таарсан бүтцийг баталж мөрдөнө

Нутгийн захиргааны байгууллагын албан хаагчийн албан тушаалын чиг үүргийн хуваарилалтын байдал, ажлын давхардал, хийдэл байгаа эсэхэд хяналт шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, ажлын байрны тодорхойлолт шинээр боловсруулах үүрэг бүхий байнгын, орон тооны бус ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын нэгжүүдэд байгуулж ажиллуулна.

Байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон тохиолдолд энэхүү хөтөлбөрийн 4.1.5-д заасан ажлын хэсэгт хандаж ажлын байрны тодорхойлолтыг хамтран боловсруулж мөрдөнө.

Бүтэц, орон тоо тогтворгүй, ажлын байрны тодорхойлолт байнга өөрчлөгдөх нь байгууллагын стратеги бодлогын залгамж холбоо алдагдах, олон жилийн давтамж бүхий мэдээлэл, судалгааны сан тасалдах, улмаар үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх, нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчил үүсэх, хувийн ашиг сонирхол давамгайлах зэрэг сөрөг үр дагаварыг бий болгодог тул ажлын байрны тодорхойлолтыг сайн боловсруулж тодорхой хугацааны турш мөрдөх.

Гэхдээ цаг үеийн өөрчлөлт, шинэ техник, технологийн хөгжил, дэвшил, эрх зүйн орчны шинэчлэлт зэргийг мэдэрч үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, албан тушаалын чиг үүрэгтээ тусгах талаар хамт олны саналыг үндэслэсэн уян хатан бодлого барих.

Энэ хөтөлбөрийн хүрээнд говийн ирээдүй, говийн хөгжлийг удирдан манлайлах иргэн, албан тушаалтны мэдлэг, чадвар, мэргэшлийг тусгай судалгааны үндсэн дээр томъёолох, байгууллага, хамт олны чадамжийг тодорхойлох

Ажиллах хүчний хэрэгцээг урьдчилан тооцох, боловсон хүчний нөөцийг бий болгох

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс нь “Нутгийн захиргааны байгууллагын хүний нөөцийн мэдээллийн сан”-тай байна.

байгууллага бүр боловсон хүчний хэрэгцээгээ урьдчилан төлөвлөж, уг төлөвлөгөөндөө тэтгэвэрт гарах, жирэмсний болон амаржсаны амралт, эмчилгээ сувилгаанд явуулах, сургууль, курст суралцах, ажлаас чөлөөлөгдөх, тушаал дэвших, буурах, өөр ажилд шилжих зэрэг хөдөлгөөн, өөрчлөлтийг тусгах.

төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хууль, холбогдох журмын дагуу ажиллана. Үүнд:

а/ төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар нөхнө

б/ төрийн жинхэнэ албаны сул орон тоог 3.2.3-ын а/-д заасны дагуу нөхөх боломжгүй бол Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс нөхнө.

в/ төрийн жинхэнэ албаны сул орон тоог 3.2.3-ын а/, б/-д заасны дагуу нөхөх боломжгүй тохиолдолд иргэнийг сонгон шалгаруулж авах захиалгыг ажлын байр тус бүрээр нь гарган ТАЗСЗ-д ирүүлнэ. Салбар зөвлөл ажлын байрны захиалгуудыг нэгтгэн Төрийн албаны зөвлөл /цаашид ТАЗ гэх/-д хүргүүлнэ. ТАЗ захиалгыг хянаж шалгасны дараа төрийн албаны мэргэшлийн шалгалт авах товийг зарлана. Энэ шалгалтаар хамгийн өндөр оноо авч тэнцэн тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг томилуулахаар ТАЗСЗ тухайн байгууллагын зарлагдсан албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлнэ.

г/ байгууллагын эрх баригч тухайн албан тушаалд нэр дэвшсэн иргэний талаар Авилгатай тэмцэх газраас дүгнэл гаргуулсны дараа томилж, томилосон шийдвэрийн нэг хувийг ТАЗСЗ-д хүргүүлнэ

Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэх, нөөцийн сан бүрдүүлэх, нөөцийн сангаас албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхтэй холбогдсон харилцааг ТАЗ-өөс баталсан журмын дагуу ТАЗСЗ зохион байгуулна.

Удирдах албан тушаалтны орон тоо суларсан тохиолдолд сумын Эрүүл мэндийн төвийн даргын захиалгыг Эрүүл мэндийн газар, музей, номын сан, соёлын төвийн даргын захиалгыг Соёл, спорт, аялал жуулчлалын газраас гаргаж ТАЗСЗ-д, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн захиалгыг Боловсролын газар тус тус хүлээн авч сонгон шалгаруулалт зарлаж зохион байгуулна.

5) Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн цахим хаяг /www.csc.gov.mn/-т болон аймгийн вэб сайт /www.оmnоgobi.gov.mn/-д тус тус байрлуулах бөгөөд харин сул орон тоог нөөцөөс нөхөх асуудлыг ТАЗСЗ-д тавьж шийдвэрлүүлнэ. 

6) тухайн байгууллагын хүний нөөцийн нэгж, ажилтнууд ажиллагсдынхаа дадлага чадвар, хүсэл сонирхол, ажлын хэрэгцээг тооцсон судалгаа, мэдээлэлтэй байх. Энэ нь байгууллагын ажлын бүтээмжид нөлөөлөх гол хүчин зүйл бөгөөд нөгөө талаар хүний нөөцийн түүхчилсэн судалгаа болох тул нэмэлт өөрчлөлтийг тогтмол хийж, баяжуулж байх.

7) төрийн болон төсөвт байгууллагууд “Төрийн албаны хүний нөөцийн мэдээллийн систем (HRMIS)” программыг тогтмол хөтөлж, нэгдсэн мэдээ, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-28-ны дотор ТАЗСЗ-д хүлээлгэн өгнө

Ажиллагсдыг сургаж, чадваржуулах бодлого

байгууллага, аж ахуйн нэгжүүд боловсон хүчнийг сургаж, чадваржуулах бодлогыг аймгийн “Төрийн албан хаагчийн сургалт” хөтөлбөрийн дагуу явуулах.

ажиллагсдын дадлага, чадварын судалгаанд үндэслэн нэг талаас тэдгээрийн сул талыг хөгжүүлэх,  нөгөө талаас давуу талыг нь ашиглан албан тушаалын өсөлт, карьерыг нь тооцож төлөвлөх, тэдэнд зориулсан сургалтын тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

хувийн секторт шаардлагатай боловсон хүчнийг тэдний захиалгаар бэлтгэх, сургах, мэргэшүүлэх зэргээр төр захиргааны байгууллагын дэмжлэг туслалцаа үзүүлэх

байгууллагыг хөгжүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах, бизнесээ өргөжүүлэх зорилгоор өндөр чадвартай, мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн орон тооны бус, төрөлжсөн баг бий болгон ажиллах, 

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн бодлого зэрэг жил жилийн баримт бичгүүдэд шаардлагатай чухал мэргэжлийн боловсон хүчнийг гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад сургаж бэлтгэх асуудлыг тусгаж хэрэгжүүлэх

Ажлын үнэлгээ ба шагнал урамшуулалын бодлого

Тухайн ажил, албан тушаалтныг үнэлэх гол арга бол хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн төлөөллийн үнэлгээг хамт олны үнэлгээтэй хослуулан дүгнэх арга билээ. Иймд байгууллага бүр дээрхи үнэлгээг гаргахад шаардлагатай  шалгуур үзүүлэлтүүд /саналын хайрцаг ажиллуулах, тодорхой тооны хэрэглэгч, үйлчлүүлэгчдээс санал асуулга, судалгаа авах, тусгай төнөг төхөөрөмж, программ ашиглах г.м/-ийг боловсруулан мөрдөх

Зах зээлийн өрсөлдөөн ширүүсч буй өнөөгийн нөхцөлд аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын өмнө тавигдаж буй чухал зорилгын нэг бол хүний нөөцийн чадварыг бүрэн дүүрэн ашиглах явдал юм. Үүний тулд хүний нөөцийн сайн менежментийн бодлого, хөдөлмөрийн оновчтой хуваарилалт, зохион байгуулалтын шилдэг бүтцийг бий болгох 

Дөрөв. Нийслэл дүүрэгийн, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал салбарууд дахь хүний нөөцийн хөгжлийн бодлого

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

Хөтөлбөрийг 2016 он хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ.

улсын төсвийн хөрөнгө

орон нутгийн төсөв, нөөц сангийн хөрөнгө

бусад эх үүсвэр.

Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт,                            хяналт-шинжилгээ, үр дүн

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх, дүгнэх ажлыг нийслэийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс хариуцан удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллана. дүүргийн төрийн болон төсөвт байгууллагууд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага нь энэхүү хөтөлбөр болон бусад холбогдох хууль, тогтоомжид заагдаагүй асуудлыг дотоод журмандаа тусгаж хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн Хяналт шинжилгээ, үнэлгээний зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хангах, үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, туршлага, анхаарах асуудлыг нэгтгэн дүгнэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг аймгийн Засаг дарга, холбогдох байгууллагад тайлагнах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ

Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг, холбогдох байгууллага, нэгжтэй хамтран гүйцэтгэнэ.

Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр гаргана:

дүүрэг, агентлагийн хэмжээнд хөтөлбөр хэдэн хувьтай хэрэгжиж байгаа

хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хийж буй удирдлага, зохион байгуулалтын ажил

төрийн болон төсөвт байгууллагуудаас ирүүлсэн сургалт, семинарын тоо, захиалга, тэдгээрийн хэрэгжил, хамрагдсан хүний тоо

Удирдлагын академийн сургалтад хамрагдсан албан хаагчдын тоо, сургалтын хэлбэр, мэргэшсэн байдал

төрийн удирдлагын магистраар бэлтгэгдсэн төрийн албан хаагчийн тоо

төрийн удирдлагын менежерээр бэлтгэгдсэн төрийн албан хаагчийн тоо

Хөтөлбөрийн үр дүнг жил бүрийн 12 дугаар сард дүгнэж хяналт шинжилгээ, үнэлгээг 2 жил тутам хийнэ.

Хөтөлбөрийн хэрэгжилтэд хамаарах хууль, тогтоомж, дүрэм, журам өөрчлөгдсөн тохиолдол бүрт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс нэмэлт тайлбар, тодруулга хийх. 

Зургаа. Хөтөлбөрийн эцсийн үр дүн:

“Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр” хэрэгжсэнээр:

төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хуваарилалтад ахиц өөрчлөлт гарч чадвартай боловсон хүчнээр хангагдана.

төрийн албан хаагчийн мэдлэг чадвар сайжирна. Тэдний ажлын бүтээмж дээшилнэ

 төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдэнэ. энэхүү хөтөлбөр болон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хийсэн ажил нь дараагийн хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, суурь судалгаа болно.