Судалгааны дагуу хорооны иргэдийн нийтийн хурлын дарга, хорооны Засаг дарга, хөгжлийн нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын хамт 10 хэсгийн 90 айлаар нэг бүрчлэн орж аж байдалтай танилцан, санал хүсэлтийг сонсож судлан, шийдвэрлэх арга замыг ярилцан холбогдох газруудад уламжлан, шийдвэрлүүлхээр төлөвлөн ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн Дотоод аудитын алба, ТҮТ болон 6 дугаар хороо хамтран зорилтот 90 өрхийн амьдралын нөхцөл байдалд туслалцаа үзүүлэхээр хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа бөгөөд энэ удаад олон хүүхэдтэй, ахмад мөн шаардлагатай гэж үзсэн иргэдэд бэлэн хувцас хандивлах үйл ажиллагаа зохион байгуулж ажиллав.Зорилтот өрхийн иргэдийн амьдралын нөхцөл байдалтай нэг бүрчлэн танилцаж боломжит туслалцаа дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгч ажиллалаа.

Их дээд сургуульд элсэх хүсэлтэй боловч сургалтын төлбөрийн  чадваргүй, залуу иргэдийн судалгааг гаргаж ямар төрлийн сургалтанд хамрагдах зорилго чиглэлийг тодорхойлж МСҮТ, “Насан турш”-ийн боловсролын төвүүдэд  холбон зуучлах зарчимаар мэдлэг мэргэшилтэй болгохыг зорин ажиллаж байна.