Дүүргийн Засаг даргын албан даалгаврын дагуу тус дүүргийн Дотоод аудитын албаны бүх ажилтан буюу 7 хүн 11.00-16.00 цагийн хугацаанд яармагийн тойргийн авто замын цасыг цэвэрлэн ойр орчмын мод, боломжит газруудад байршуулсан.

Хэдэн удаагийн цас давхарлалдаж мөсдөн хөлдсөн байсан тул цас хусах, цэвэрлэх зориулалтын багаж хэрэгсэл худалдан авч ажлыг хийж гүйцэтгэлээ.