Хан-Уул дүүргийн Дотоод аудитын алба нь Төсвийн тухай хуулийн 69-р зүйл, Засгийн газрын 2012 оны 129-р тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэд 2013 онд байгуулагдаж одоогийн байдлаар таван аудитортай үйл ажиллагаагаа явуулж байна.  Дүүргийн Засаг даргын хариуцсан ажлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, төсвийн хөрөнгө орлого, зарлага, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтанд санхүүгийн хяналт шалгалт хийх үнэлэлт, зөвлөмж, дүгнэлт гаргаж тухайн байгууллагын ажлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд манай үйл ажиллагаа чиглэгддэг.

Үйл ажиллагааны зорилго нь тухайн байгууллагыг эрсдлийн удирдлагаар хангаж, төсвийн үр дүн, үр ашгийг дээшлүүлэх,  байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллах юм. Эхний жил буюу 2013 онд төсвийн зарцуулалтын үр дүн, үр ашиг ямар байгаа, эрсдэлийн түвшинг тодорхойлох зорилгоор төлөвлөгөөт болон тусгайлсан аудитыг хийж дүүргийн Аудитын хорооны шийдвэрээр  илэрсэн эрсдэлд тохирсон хариуцлага, арга хэмжээг авч ажилласан. 

2014-2017 онд явцын аудит хийж илэрсэн эрсдлийг тухай бүр арилгаж, санхүүгийн жилийн төсөв үр дүнг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.